Америкийн алдарт Rage Against the Machine хамтлагийн гитарчин, идэвхтэн Том Морелло саяхан Нью-Йорк хотын 26 Federal Plaza-д болсон “Hands Off NYC” хэмээх эсэргүүцлийн жагсаалд оролцож, Дональд Трампын засаглалыг болон АНУ-ын Цагаачлалын алба (ICE)-ны цагаачлагчдад үзүүлж буй харгис хандлагыг хүчтэй шүүмжилсэн байна.
Тэрээр Вүүди Гутригийн “This Land is Your Land” дууг эгшиглүүлж, жагсагчдыг уриалан дуудаж, цагаачдын эрхийг хамгаалахын төлөө нэгдэхийг уриалжээ. Мореллийн хэлсэн үгэнд “Энэ бол жинхэнэ фашизм” гэсэн хэсэг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан байна.
Том Морелло нь улс төрийн үзэл бодлоо илэрхийлдэг, идэвхтэй байр суурьтай хөгжимчин гэдгээрээ олонд танигдсан. Түүний энэ удаагийн мэдэгдэл нь Америкийн улс төрийн хүрээнд хүчтэй шуугиан тарьж, цагаачлалын бодлогын талаарх хэлэлцүүлгийг дахин өрнүүлж байна. Түүний оролцсон жагсаал нь цагаачдын эрхийг хамгаалах, шударга ёсыг тогтоохын төлөөх дуу хоолойг нэгтгэсэн чухал үйл явдал болж өнгөрөв.
Rage Against the Machine хамтлаг нь 1990-ээд оны эхээр рок хөгжмийн ертөнцөд хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд нийгмийн шударга бус байдал, улс төрийн асуудлыг хөндсөн дуунуудаараа алдартай билээ.