Японы анимэ ертөнцийн том төлөөлөгчдийн нэг болох Тоэй Компани (Toei Company) гэнэтийн шийдвэр гаргаж, Тоэй Гамес (Toei Games) нэртэй тоглоомын студийг байгуулснаа зарлалаа. Тоэй Компани нь Dragon Ball, One Piece, Sailor Moon зэрэг дэлхий даяар алдартай анимэнуудыг бүтээсэн билээ.

Тоглоомын салбарт хөл тавьж буй энэхүү шинэ студийн анхны төсөл юу байх бол гэдэг нь залуус бидний сонирхлыг ихэд татаж байна. Тоглоомын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон анхны тоглоомын танилцуулга 2024 оны 4-р сарын 24-нд болох аж.

Тоэй Гамесын хувьд зөвхөн Японд төдийгүй дэлхий дахинд өөрийн гэсэн фэнүүдтэй анимэнуудынхаа ертөнцөд тулгуурласан тоглоомуудыг гаргах болов уу гэсэн таамаг байна. Жишээ нь, Dragon Ball-ын тулаант тоглоом эсвэл One Piece-ийн адал явдалт тоглоом гэх мэт.

Энэхүү шинэ студийн ирээдүй ямар байх нь цаг хугацааны асуудал боловч, anime болон gaming-ийн ертөнцөд шинэ хуудас нээгдэж байна гэдэг нь гарцаагүй юм. Бид Тоэй Гамесын анхны тоглоомыг тэсэн ядан хүлээж байна!