АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр холбогдсон криптовалютын төслүүдэд хөрөнгө оруулж, мөнгөө алдсан хүмүүст хандаж MarketWatch сайтаас анхааруулга гаргажээ. Тус мэдээлэлд дурдсанаар, Трамп эдгээр крипто арилжаануудаас нэг тэрбум ам.долларын ашиг олсон байна.
Гэвч энэхүү ашиг нь олон тооны хөрөнгө оруулагчдын хувьд санхүүгийн алдагдал болж хувирчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Ерөнхийлөгчийн оролцсон эдгээр төсөл ийм үр дүнд хүрсэн нь огтхон ч гайхах зүйл биш гэж үзэж байна. Иймд тус салбарт мөнгөө алдсан хүмүүс гомдоллох эсвэл бусдыг буруутгах нь утгагүй үйлдэл хэмээн онцолжээ.