Турк улсын Эрүүл мэндийн яамнаас кесарево хагалгаа (мэс заслын аргаар төрөх) хийсэн 100 гаруй эх барих, эмэгтэйчүүдийн эмчид торгууль ногдуулж, үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлжээ. Түүнчлэн, эдгээр эмч нарыг нэмэлт сургалтад хамруулахаар болсон байна.
Энэхүү шийдвэр нь тус улсад кесарево хагалгаагаар төрөх явдал хэт ихэссэнтэй холбоотой юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын 38 орны дунд хийсэн 2023 оны судалгаагаар Турк улс кесарево хагалгааны үзүүлэлтээр тэргүүлж байна. Тухайн онд 1,000 амьд төрөлт тутмын 615 нь кесарево хагалгаагаар төрсөн гэх тоо баримт гарчээ.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар, кесарево хагалгаа нь эмнэлгийн ажилтнуудын хувьд цаг хугацааны хувьд илүү үр ашигтай байдаг байна. Тодруулбал, мэс заслын аргаар төрөхөд 30 минут зарцуулдаг бол байгалийн төрөлтөд 12 цаг шаардагддаг аж.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төрөлтийг аль болох байгалийн жамаар, "төрөлхийн" аргаар явуулахыг дэмжиж, энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.