Орчин үед улс төр, нийгэм, бизнесийн салбарт туйлширсан байдал газар авч байгаа энэ үед удирдагчид жинхэнэ байдлын талаар буруу ойлголттой байгаа нь тэдний нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж Entrepreneur сэтгүүлд нийтлэгджээ.

Жинхэнэ удирдагч гэдэг нь өөрийн бодол санааг илэрхийлэхээс илүүтэйгээр зарчимч байж, тууштай шийдвэр гаргахыг хэлнэ. Салбартаа нөлөө бүхий хүмүүс, ажилчид, хөрөнгө оруулагчид зэрэг гол оролцогчид удирдагчийн үйлдэл, шийдвэрийг ажиглаж, үнэлж байдаг. Тиймээс удирдагч хүн байр сууриа хатуу баримталж, зөв дуу хоолойг сонсож, шийдвэр гаргахдаа тууштай байх нь чухал юм.

Харин буруу хүмүүсийн нөлөөнд автаж, шийдвэрээ байнга өөрчилж байвал итгэл алдарч, нэр хүнд унахад хүргэнэ. Ялангуяа Монгол шиг жижиг эдийн засагтай оронд удирдагчийн тогтворгүй байдал нь эдийн засгийн хямралыг дагуулж болзошгүй.

Тиймээс аливаа байгууллага, бизнесийг амжилтанд хүргэхийн тулд удирдагчид өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, тууштай шийдвэр гаргах нь нэн чухал юм.