Өнгөрсөн долоо хоногт бүтэн жилийн хугацаанд болох мэт олон томоохон үйл явдал ар араасаа тохиож өнгөрлөө. Эдгээр өрнөсөн үйл явдлуудаас дурдвал, мягмар гарагт болсон сонгуулиар Ардчилсан нам Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад хоёуланд нь итгэл төгс ялалт байгуулж, хяналтаа эргүүлэн авсан байна.

Энэхүү улс төрийн өөрчлөлт нь төрийн бодлого, инфляц, эдийн засгийн өсөлт, хууль эрх зүйн зохицуулалт болон хөрөнгийн зах зээлд ямар үр дагавар авчрах вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Зах зээлийн тухайд үнийн хөдөлгөөн нь цаашдын ерөнхий уур амьсгал, хандлагыг тодорхойлдог бөгөөд энэ зарчим улс төрийн талбарт бүр ч илүү тод ажиглагддаг билээ.