Франц улс 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглосон шинэ хуулийг баталсан байна. Энэхүү хуулийн хүрээнд сошиал медиа платформууд хэрэглэгчдийнхээ насыг заавал баталгаажуулах шаардлагатай болж байна.

Уг хуулийн зохицуулалт нь ирэх нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих юм. Үүний дагуу сошиал медиа үйлчилгээ үзүүлэгч компаниуд өөрийн платформ дээрх бүх хэрэглэгчдийн насыг шалгаж, тогтоох үүрэг хүлээж байна.