Францын Спортын яам ирэх 2026 онд Парис хотноо болох EWC (Esports World Cup) тэмцээнийг дэмжихээ албан ёсоор илэрхийллээ. Энэхүү хамтын ажиллагаа нь талуудын хооронд байгуулсан албан ёсны санамж бичгийн хүрээнд баталгаажсан байна.
Энэхүү алхам нь кибер спортыг засгийн газрын түвшинд хүлээн зөвшөөрөх, улмаар түүнийг албан ёсны спорт гэж үзэхэд чиглэсэн чухал алхам болж байна. Уг үйл явдал нь 75 сая долларын шагналын сан бүхий EWC тэмцээн Парис хотноо эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө өрнөж байгаагаараа онцлог юм.
Францын төрийн байгууллага ийнхүү кибер спортын томоохон арга хэмжээнд оролцож байгаа нь тус салбарын нэр хүнд болон зохион байгуулалтын түвшинг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж салбарынхан харж байна.