Америкийн рок хөгжмийн домог Фрэнк Заппагийн (Frank Zappa) хамгийн үнэнч хамтрагчдын нэг, гитарчин, дуучин Ике Виллис (Ike Willis) 70 насандаа таалал төгссөн тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Тэрээр Фрэнк Заппатай 10 жил хамтран ажиллах хугацаандаа олон арван цомогт нь оролцож, түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Joe's Garage” гурвалсан цомогт гол дүрийг бүтээсэн юм.

Ике Виллис Фрэнк Заппагийн хөгжмийн ур чадварыг төгс илэрхийлэгч байсан бөгөөд түүний хүчтэй, өвөрмөц хоолой нь Заппагийн хөгжмийн өнгө аясыг тодорхойлж байв. Тэрээр зөвхөн дуучин төдийгүй, гитарчин, хөгжмийн зохиолчийн хувьд ч Заппагийн хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан. Заппагийн хөгжмийн шүтэн бишрэгчид түүнийг “Joe's Garage”-ийн гол дүр, мөн “Tinsel Town Rebellion”, “You Are What You Is” зэрэг цомгийн дуунуудаар нь сайн мэднэ.

Ике Виллис зөвхөн Фрэнк Заппагийн хамт ажиллахаас гадна бие даасан уран бүтээлээ туурвиж, өөрийн гэсэн хөгжмийн замналаа бий болгосон. Түүнийг орчин үеийн рок хөгжмийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг гэж үздэг бөгөөд түүний хөгжимд оруулсан хувь нэмэр хэзээ ч мартагдахгүй.

Түүний гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.