Америкийн жүжигчин, дуучин Хаиден Панеттьер (Hayden Panettiere) гэхээр залуучууд маань “Heroes”, “Nashville” зэрэг кино, телевизийн цувралаар нь андахгүй байх. Тэгвэл тэрээр саяхан “Remembering to Breathe” нэртэй дурсамж номоо гаргасан бөгөөд номондоо өөрийнхөө амьдралын талаарх олон сонирхолтой зүйлсийг дэлгэжээ.

Тэр дундаа хамгийн шуугиан тарьсан зүйл нь 19 настай байхдаа Оскарын шагнал хүртсэн, нэр хүндтэй жүжигчин эрэгтэй түүнд бэлэг эрхтнээ гаргаж үзүүлсэн тухай дурсамж байв. Хаиден уг жүжигчний нэрийг нууцалсан бөгөөд энэ явдал түүнд маш том цочрол болсон гэдгийг онцолжээ. Тэрээр тухайн үедээ юу хийхээ мэдэхгүй, айсандаа дуугүй өнгөрсөн гэж ярьсан байна.

Түүний энэ мэдэгдэл Холливуудад багагүй шуугиан тарьж байгаа бөгөөд олон нийт уг жүжигчин хэн байсан бол гэдэгт ихэд анхаарал хандуулж байна. Хаиден Панеттьер өмнө нь архины хамаарал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай тэмцэж байсан тухайгаа ч номондоо бичсэн байна. Түүний дурсамж ном нь залуучуудад өөрийнхөө туулсан бэрхшээлийг ялан дийлэхэд нь урам зориг өгөх зорилготой гэдгийг онцолжээ.