Зуны халуун өдрүүдэд гэрийнхээ сэрүүнийг хадгалах нь заримдаа хүндрэлтэй байдаг. Ялангуяа төвлөрсөн агааржуулалтын системгүй хуучин барилгад амьдардаг хүмүүсийн хувьд энэ асуудал илүүтэй тулгардаг байна.
Fast Company сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр, 1941 онд баригдсан Висконсин муж улсын захын байшинд амьдардаг нэгэн иргэн агааржуулагчгүйгээр халууныг хэрхэн давж буйгаа хуваалцжээ. Түүний хэлснээр, сүүлийн арван жилийн хугацаанд агааржуулагчгүйн улмаас таагүй байдал үүсэх нь жил бүрийн наймдугаар сард ердөө хоёр долоо хоногийн л хугацааг хамардаг аж.
Тус иргэн гурван унтлагын өрөө тус бүртээ цонхны агааржуулагч байрлуулах замаар халуун, чийглэг өдрүүдийг хялбархан давдаг байна. Гэсэн хэдий ч, дэлхийн бусад олон бүс нутгийн адил Висконсины энэ хэсэгт ч мөн урьдчилан таамаглаагүй их халуун нүүрлэх болжээ. Үүнтэй холбогдуулан Fast Company-ийн зүгээс халуун цаг агаарыг даван туулах хэмнэлттэй 6 аргыг санал болгож байна.