Алдарт дуучин Харри Стайлс баасан гарагт (10-р сарын 30) Нью-Йорк хотын Madison Square Garden ордонд болсон “Together, Together” аялан тоглолтынхоо 29 дэх үдшийн үеэр карьерынхаа эхэн үе рүү эргэн очлоо.
Тэрбээр тоглолтын дундуур хувцсаа сольж, 2010 онд “The X Factor” шоуны шалгаруулалтад орж байхдаа өмссөн хувцсаа өмссөн байна. Улмаар 16 насандаа дараагийн шатанд шалгарахад нь тусалсан Стиви Вандерын “Isn’t She Lovely” дууг дуулжээ. Мөн тэр үеийнхээ нэгэн адил Чешир дэх төрөлх хот болох Холмс Чапелд цагийн ажил хийж байснаа дурсан “Би талхны нарийн боовны газарт ажилладаг” гэсэн үгээ үзэгчдэд давтан хэлсэн байна.
Стайлс тоглолтын эхэнд Элвис Преслигийн дүрээр гарч ирсэн бол түүний хамтлаг, бүжигчид дуучны өнгөрсөн карьерын янз бүрийн дүрүүдийг бүтээжээ. Тоглолтын энэхүү 30 үдэшт Ticketmaster дээр урьдчилсан захиалгын 11.5 сая бүртгэл хийгдсэн нь дээд амжилт болсон байна.