ХБНГУ-ын баруун бүсийн Кельн хотод өсвөр насны охинд робот ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэргийг хууль сахиулах байгууллага шалгаж эхэлжээ.

Цагдаагийн мэдээлснээр, Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө хоёр залуу робот удирдаж, 16 настай охины өгзөгт хүргэсэн бөгөөд түүн рүү чиглэсэн ёс бус хөдөлгөөн хийсэн байна. Улмаар цагдаа нар дуудлагын дагуу шуурхай ажиллаж, тухайн төхөөрөмжийг хураан авчээ.

Хэрэгт сэжиглэгдэж буй роботын эзэн гэгдэх 16 настай хүү болон түүний 19 настай хамсаатан нь тухайн үйлдлийг бичлэг болгон баримтжуулж, цахим орчинд шууд дамжуулан тайлбар хийж байсан гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. Одоогоор эрх баригчид энэхүү явдлыг бэлгийн дарамтын болзошгүй хэрэг хэмээн үзэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.