Fast Company сэтгүүлийн мэдээлснээр, хиймэл оюун ухааны эрин үед эмэгтэйчүүдийн өдөр тутмын ачаалал улам бүр нэмэгдэж, улмаар тэднийг туйлдуулах болжээ. Эмэгтэйчүүд хүүхэд асрах болон гэрийн ажилд эрчүүдээс хоёр дахин их цаг зарцуулдаг гэсэн судалгааны дүн гарсан байна.

Энэхүү ачаалал нь өглөө сэрүүлэг дуугарахаас ч өмнө эхэлдэг байна. Тухайлбал, өглөө эртлэн босоод хүүхдүүдээ сэрээх, угаалгын машинд хувцас хийх, өглөөний цай бэлтгэх зэрэг олон ажлыг нэгэн зэрэг амжуулах шаардлага тулгардаг. Үүнээс гадна гэр бүлийн хэрэгцээнд шаардлагатай бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргах, хүүхдийн төрсөн өдрийн бэлэг захиалах гэх мэт олон жижиг ажлууд эмэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг.

Эдгээр олон төрлийн даалгаврыг гүйцэтгэх явцдаа цаг баримтлах, тухайлбал хүүхдээ автобусанд амжиж суулгах зэрэг нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон байна. Fast Company-ийн онцолсноор, иймэрхүү хэлбэрийн ачаалал нь эмэгтэйчүүдийг ажлын ядаргаанд оруулж байгаа гол хүчин зүйлсийн нэг болж байна.