Хиймэл оюун ухааныг (AI) хүний хөдөлмөрийн үйл явцад сургах ажил олон төрлийн асуудалтай тулгарч байгааг The Economist мэдээллээ. Технологийн хөгжил хурдацтай байгаа хэдий ч хүний ажлын байран дээрх гүйцэтгэлийг AI-д бүрэн ойлгуулах нь тийм ч амар зүйл биш ажээ.

Энэхүү бэрхшээлийн гол шалтгаан нь "далд мэдлэг" (tacit knowledge)-тэй холбоотой юм. Хүмүүс өөрсдийн ажил мэргэжлийн туршлагаараа дамжуулан эзэмшсэн, үгээр илэрхийлэхэд хүндрэлтэй, эсвэл шууд тодорхойлоход бэрх мэдлэгийг ажил үүрэг гүйцэтгэхдээ ашигладаг. Олон төрлийн ажил мэргэжлийн хувьд ийм төрлийн мэдлэг нь маш чухал байр суурь эзэлдэг байна.

Хиймэл оюун ухааныг сургах явцад эдгээр далд мэдлэгийг хэрхэн кодлох, системд хэрхэн суулгах вэ гэдэг нь томоохон сорилт болж байгааг шинжээчид онцолж байна. Хүн өөрөө ч бүрэн ухамсарлаагүй байж болох ажлын арга барил, мэдрэмжийг AI-д бүрэн зааж өгөхөд учир дутагдалтай байгаа нь энэ салбарт тулгарч буй гол асуудлуудын нэг юм.