Хиймэл оюун ухаан (AI) ашиглан хөгжим зохиох технологи хөгжүүлэгч Suno компани бие даасан уран бүтээлчдэд зориулсан инкубатор хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж байгаагаа зарлалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд шинэ залуу авьяастнуудад санхүүгийн тэтгэлэг олгохоос гадна маркетинг болон сурталчилгааны чиглэлээр дэмжлэг үзүүлэх юм байна.
Энэхүү шинэ санаачилга нь тус компани 400 сая ам.долларын D цуврал хөрөнгө оруулалт татсанаа зарласнаас хойш хэдхэн долоо хоногийн дараа гарч байгаагаараа онцлогтой.
Suno нь хэрэглэгчдэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжмийн бүтээл туурвих боломжийг олгодог технологийн компани юм. Тэдний энэхүү алхам нь бие даасан уран бүтээлчдийг дэмжих, тэднийг хөгжмийн зах зээлд өөрийн байр сууриа олоход нь туслах зорилготой байна.