Технологийн салбарын шинжээч, хиймэл оюун ухааныг шүүмжлэгч Эд Зитрон хиймэл оюун ухааны (AI) салбарт тун удахгүй томоохон хямрал нүүрлэх болно гэж анхаарууллаа. Тэрээр энэхүү нөхцөл байдлыг 2008 оны санхүүгийн хямралыг эхлүүлсэн Lehman Brothers банкны дампууралтай зүйрлэж байна.

Эд Зитроны байр сууринаас үзвэл, хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани уналтад орох эрсдэлтэй байгаа аж. Хэрэв энэ үйл явдал тохиолдвол зөвхөн тус компаниар зогсохгүй, хөрөнгө оруулагчид болон бүхэл бүтэн технологийн салбарт сөрөг нөлөө үзүүлж, зах зээлд томоохон хямрал дагуулах магадлалтай гэж тэрээр үзэж байна.

Энэхүү анхааруулга нь хиймэл оюун ухааны салбарын өнөөгийн өсөлт болон хөрөнгө оруулалтын хөөсрөлтийн эсрэг чиглэсэн шүүмжлэл юм. Одоогоор технологийн салбарын хувьцаанууд болон зах зээлийн ерөнхий төлөв байдалд энэхүү эрсдэл хэрхэн нөлөөлөх нь анхаарлын төвд байна.