Шанхай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурлын үеэр БНХАУ хиймэл оюун ухааны салбарт гаргасан технологийн дэвшил болон ололтуудаа олон нийтэд танилцууллаа.

Тус улс энэхүү арга хэмжээгээр дамжуулан хиймэл оюун ухааны хөгжилд нээлттэй эх сурвалж (open-source) бүхий хөгжүүлэлтийг дэмжих, мөн салбарын дэлхийн засаглалын асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Энэхүү алхам нь хиймэл оюун ухааны салбарт АНУ-ын давамгайлах нөлөөг бууруулах, улмаар технологийн зөрүүг багасгах зорилготой өрсөлдөөн өрнөж байгааг харуулж байна.

Хиймэл оюун ухааны технологийн хөгжил дэлхий дахинд эрчимтэй өрнөж байгаа энэ үед БНХАУ өөрийн технологийн чадавхыг олон улсын түвшинд ийнхүү сурталчилж, салбарын ирээдүйн чиг хандлагад нөлөөлөхийг зорьж байгаа юм.