Хиймэл оюун ухааны (AI) хурдацтай хөгжил нь байгууллага, компаниудын манлайллын шинэ арга замыг тодорхойлж эхэллээ. Гэвч энэхүү өөрчлөлтийн явцад эмэгтэйчүүд манлайллын түвшнээс орхигдох эрсдэл бий болоод байгааг Entrepreneur мэдээллээ.
Компаниудын дараагийн үеийн удирдлагыг чиглүүлэх хиймэл оюун ухааны стратеги, засаглал болон үйл ажиллагааны шийдвэрүүд гарах орчинд ойр байх нь чухал болоод байна. Ялангуяа карьераа ахиулах, ажлын хүрээгээ тэлэх эсвэл байгууллагадаа удирдах түвшинд хүрэхийг зорьж буй эмэгтэйчүүдийн хувьд хиймэл оюуны бодлого тодорхойлох түвшинд оролцох нь нэн чухал шаардлага болж буйг онцолжээ.
Хиймэл оюунтай холбоотой шийдвэр гаргадаг түвшинд орон зай хумигдаж байгаа тул уг салбарын бодлого, засаглалын хэлэлцүүлгүүдэд эмэгтэй манлайлагчид байр сууриа эзлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.