Технологийн салбарын нэр хүндтэй Ars Technica сайтын мэдээлснээр, хакерууд дэлхий даяар хамгийн их ашиглагддаг 9 төрлийн хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан асар том ботнет сүлжээг бүрдүүлэх боломжтой болжээ.

Энэхүү аюултай аргыг "HalluSquatting" хэмээн нэрлэж байна. Хакерууд уг аргыг хэрэгжүүлэхдээ хиймэл оюун ухааны загваруудын (LLM) үндсэн сул талыг ашигладаг. Тодруулбал, эдгээр хиймэл оюун ухааны хэрэгслүүд нь хэрэглэгчийн асуултад хариулахдаа "би мэдэхгүй" гэж хэлж чаддаггүй бөгөөд ямар нэгэн байдлаар хариулт гаргаж ирэхийг хичээдэг байна.

Энэхүү дутагдалтай тал дээр суурилсан "HalluSquatting" нь хакеруудад хиймэл оюун ухааныг ашиглан хортой сүлжээ үүсгэх боломжийг олгож байгаа юм. Одоогоор уг асуудал нь хиймэл оюун ухааны технологийн хөгжил болон аюулгүй байдлын хоорондох томоохон зөрчлийг харуулж байна.