Холливудын залуу үеийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болох Жэсси Бакли, Пол Мескал нар дахин нэгэн кинонд хамтран тоглохоор болсон тухай NME мэдээллээ.

Жэсси Бакли бол Ирланд гаралтай Английн жүжигчин бөгөөд “Chernobyl”, “Wild Rose” зэрэг кино, цувралд тоглосноор олонд танигдсан. Пол Мескал нь Ирланд жүжигчин бөгөөд “Normal People” цувралд тоглосноор нэрд гарсан юм. Тэд өмнө нь “Hamnet” хэмээх жүжигт хамтран тоглож байсан бөгөөд энэ нь тэдний хоёр дахь хамтын ажил болж байна.

“Hold On To Your Angels” кино нь “outlaw romance” буюу хууль бус дурлалын тухай өгүүлэх бөгөөд зураг авалт нь 2027 оны эхээр эхлэхээр төлөвлөгдөж байгаа аж. Киноны талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Гэсэн хэдий ч, Жэсси Бакли, Пол Мескал нарын хамтын ажиллагааг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.