Хувийн санхүүгийн чиглэлээр нийтлэл бэлтгэдэг Financial Samurai блогт өөрийн санхүүгийн туршлага, тулгарсан бэрхшээлийг өгүүлсэн нийтлэл гарчээ.

Уг нийтлэлийг бичигч нь 2023 онд дөнгөн данган төлбөрийн чадвар хүрэхээр үнэтэй байшин худалдан авсныхаа дараа зургаан сарын турш цалингаас цалингийн хооронд амьдарсан тухайгаа дурдсан байна. Тухайн үед үүссэн санхүүгийн дарамтын улмаас бэлэн мөнгөний урсгалаа сайжруулахын тулд цагийн зөвлөх ажил эрхлэхэд хүрч байжээ.

Харин хүндхэн өнгөрсөн 2022 оны дараа хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл эргэн сэргэж, түүний санхүүгийн хомсдолтой мэдрэмж арилсан байна. Гэвч тэрээр 49 насандаа дахин санхүүгийн хувьд мөнгөгүй болсон бөгөөд энэ удаад буруутгах байшин байхгүй хэмээн онцолжээ.