Хөрөнгийн зах зээлийн судалгааны Vanda Research байгууллагын мэдээлснээр, хувьцаа эзэмшигчид өөрсдийн эзэмшлийн хувьцааг олноор зарж эхэлжээ. Тодруулбал, хувь хөрөнгө оруулагчид Ковид-19 цар тахлын үеэс хойшхи хамгийн их хэмжээний дан хувьцааны цэвэр борлуулалтыг хийсэн байна.

Энэхүү үйл явц нь зах зээлд идэвхтэй оролцдог жижиг хөрөнгө оруулагчдын хандлага огцом өөрчлөгдөж байгааг харуулж байна. Vanda Research-ийн судалгаагаар, хувь хүмүүс нэгдсэн байдлаар хувьцаагаа зарж байгаа нь цар тахлын үеийн хямралаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.