Технологийн салбарын шинжээчдийн анхааруулж буйгаар, ирэх хугацаанд хямд үнэтэй ухаалаг утас худалдан авах боломж эрс хумигдах төлөвтэй байна. Энэхүү өөрчлөлт нь энэ онд төдийгүй 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй байгаа юм.
Энэхүү таагүй нөхцөл байдал үүсэх гол шалтгаан нь санах ойн бүрэлдэхүүн хэсгүүдийн хомсдол юм. Уг хомсдол нь гар утас үйлдвэрлэгч компаудад томоохон дарамт учруулж байгаа бөгөөд үүний улмаас 400 доллараас доош үнэтэй гар утасны үйлдвэрлэлийг зогсоохоос өөр аргагүйд хүрч болзошгүй гэж үзэж байна.
Технологийн салбарын ажиглагчид зах зээлд нийлүүлэгдэх хямд төсөр үнэтэй төхөөрөмжүүдийн тоо буурах нь хэрэглэгчдийн сонголтод шууд нөлөөлнө гэдгийг онцолж байна. Одоогоор үйлдвэрлэгчид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон бүтээгдэхүүний өртгийг хэрхэн зохицуулах талаарх тодорхой шийдэл гараагүй байна.