Германы алдарт автомашин үйлдвэрлэгч BMW компанийн дэлхий даяарх хамгийн том үйлдвэрлэлийн төв байрладаг Хятадын зүүн хойд бүс нутагт томоохон хэмжээний цомхотгол эхэлсэн нь орон нутагт багагүй цочрол үүсгээд байна.
Эх сурвалжуудын South China Morning Post сонинд мэдээлснээр, тус брэндийн Хятадын «Brilliance Auto» компанитай хамтарсан BMW Brilliance үйлдвэр 11 дүгээр сарын 2-ноос эхлэн ажилтнуудаа цомхотгох томоохон арга хэмжээг эхлүүлжээ. Лиаонин мужийн Шэньян хотод байрлах уг хамтарсан үйлдвэрийн 75 хувийг Германы BMW компани эзэмшдэг юм.
Зах зээлийн ширүүн өрсөлдөөний улмаас хийгдэж буй энэхүү цомхотголоор нийт 1800-аас 2000 орчим ажлын байрыг хасахаар төлөвлөж байгаа ажээ.