Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Anthropic компани АНУ-ын Конгресст хандан, Хятадын өрсөлдөгч компаниудын зүгээс хийж буй технологийн хулгай буюу "дистилляци"-ийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриаллаа.
Anthropic-ийн зүгээс гаргасан гомдолд дурдсанаар, Alibaba групптэй холбоотой операторууд 25,000 орчим хуурамч хаяг ашиглан тус компанийн Claude хиймэл оюун ухаантай 28.8 сая удаа харилцсан байна. Энэхүү үйлдлээ тэд өөрсдийн AI загваруудыг сургах, сайжруулах зорилгоор Claude-ийн мэдээллийн санг хуулбарлахад ашигласан гэж үзэж байгаа юм.
Anthropic нь хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд тэдний Claude систем нь хэрэглэгчидтэй харилцан яриа өрнүүлэх, мэдээлэл боловсруулах чадвартай технологи юм. Одоогоор энэхүү асуудалтай холбогдуулан АНУ-ын хууль тогтоогчид хэрхэн хандах нь анхаарал татаж байна.