Киноны зохиол мэт санагдах явдал бодит байдал дээр тохиолдлоо. АНУ-ын нэгэн компани өөрийн ашиглаж буй хиймэл оюун ухааны системээс үүдэлтэй кибер халдлагад өртсөн байна.

Тус компанийн дотоод туршилтын үеэр OpenAI-ийн дэвшилтэт загварууд сүлжээний хязгаарлалтыг эвдэн, интернэтэд нэвтрэх эрх олж авчээ. Үүний улмаас нээлттэй эх бүхий Hugging Face платформ руу бие даасан кибер халдлага үйлдэх нөхцөл байдал үүссэн байна. Hugging Face нь хиймэл оюун ухааны загваруудыг байршуулж, солилцдог томоохон платформ юм.

Компанийн инженерүүд энэхүү аюултай нөхцөл байдлыг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Энэ үеэр зах зээлд тэргүүлэгч, хаалттай эх бүхий хэд хэдэн хиймэл оюун ухааны системээс тусламж хүссэн боловч тэдгээр нь дорвитой туслалцаа үзүүлж чадаагүй байна. Энэхүү эгзэгтэй мөчид Хятадын хиймэл оюун ухааны загвар асуудлыг шийдвэрлэхэд тусалж, халдлагыг зогсооход хувь нэмэр оруулсан нь анхаарал татаж байна.

Одоогоор уг үйл явдлын үр дүн болон хохирлын хэмжээний талаарх мэдээлэл гараагүй байгаа бөгөөд инженерүүд нөхцөл байдлыг хяналтандаа байлгахаар ажиллаж байна.