Хөлбөмбөг сонирхогчдын дөрвөн жил тутамд хүлээдэг хамгийн том баяр Мексик хотод албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслол тун өргөн хүрээтэй болж, дэлхийн хэмжээний одод тайзнаа гарсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв. Тухайлбал, Колумбын алдарт дуучин, бүжигчин Шакира болон Нигерийн нөлөө бүхий поп од, реппер Burna Boy нар нээлтийн ажиллагаанд оролцож, цэнгэлдэх хүрээлэнг доргиолоо.
Нээлтийн тоглолтод талбайн эзэн Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн багтай тулж, ногоон талбайд өрсөлдөөн дүүрэн тоглолтыг үзүүлсэн юм. Мексикчүүд тоглолтын турш давуу байдлаа хадгалж, ялалт байгуулснаар хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Энэхүү ялалт нь тэдний хувьд тэмцээнийг өөдрөг эхлүүлэх том боломж болж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй бөгөөд гурван орныг дамнан, нийт 40 өдрийн турш үргэлжлэхээрээ онцлогтой. Хөлбөмбөгийн хорхойтнууд ирэх сар гаруйн хугацаанд дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнийг шимтэн үзэх нь ээ. Тэмцээний зохион байгуулалт болон тоглолтын хуваарь нь хөгжөөн дэмжигчдэд өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.