Дэлхийн хөрөнгийн зах зээлд нөлөө бүхий "Гайхамшигт долоо" (Magnificent Seven) хэмээн нэрлэгддэг технологийн аварга компаниудын үйл ажиллагаа анхаарал татаж байна. Үүнд Apple, Amazon, Nvidia зэрэг томоохон компаниуд багтаж байгаа юм.
Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр компаниуд одоогоор нам гүмхэн байсан ч эргэн сэргэж эхэлж байгаа нь хөрөнгийн зах зээлийн өнөөгийн сул байдлыг өөрчилж, идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв эдгээр томоохон тоглогчид хөдөлгөөнд орвол зах зээл бүхэлдээ сэргэх магадлалтай байгаа юм.
Гэвч нөгөө талаас, хэрэв эдгээр компаниудын нөлөө суларвал хөрөнгийн зах зээл хүндхэн байдалд орж болзошгүй гэсэн болгоомжлол ч мөн байна. Одоогоор зах зээл бүхэлдээ тодорхойгүй, "нойрмог" байдалтай байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдлаас гарах гол түлхүүр нь Apple, Amazon, Nvidia тэргүүтэй "Гайхамшигт долоо"-гийн гүйцэтгэлээс хамаарч болзошгүй байна.
Эдгээр технологийн аваргууд зах зээлийг бүхэлд нь чирч гарах уу, эсвэл тэднээс хамааралтай зах зээл уналтад орох уу гэдэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.