Хөрөнгө чинээгээ ил тод гайхуулахын оронд чимээгүй чинээлэг байх (stealth wealth) хандлагыг баримтлах нь хувь хүний амьдралд илүү тайван байдлыг авчирдаг тухай Financial Samurai нийтлэлдээ хөнджээ.
Эд баялгаа бусдад зарлан тунхаглахгүй байх нь хүмүүсийн хүлээлт болон хөндлөнгийн хяналт шалгалтыг багасгаж, илүү амар тайван амьдрах боломжийг олгодог байна. Түүнчлэн өөрийн хөрөнгийг ил тод гайхуулах нь тухайн хүн болон түүний гэр бүлийг эрсдэл, аюулд оруулах сөрөг талтайг анхааруулжээ.
Ийм төрлийн даруу чинээлэг амьдралын хэв маяг нь FIRE (санхүүгийн эрх чөлөөнд хүрч, эрт тэтгэвэрт гарах) зарчмыг олон арван жилийн турш тууштай дагаж мөрдсөний байгалийн үр дүн, эцсийн зогсоол болдог хэмээн дурдсан байна.