АНУ-д цахилгаан эрчим хүчний хэрэгцээ улам бүр өсөж байгаатай холбогдуулан эрчим хүчний сүлжээний ачааллыг бууруулах шинэ гарцыг эрэлхийлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудын нэг нь иргэдийн өдөр тутамдаа ашигладаг цахилгаан автомашинууд байж болзошгүй гэж Wired мэдээллээ.
Технологийн дэвшлийн ачаар илүү олон цахилгаан тээврийн хэрэгсэл нөөц эрчим хүчээр хангах чадавхтай болж байна. Ингэснээр автомашины батерейг зөвхөн унаа төдийгүй эрчим хүчний сүлжээг дэмжих зориулалтаар ашиглах боломж нээгдэж байгаа юм. Одоогоор эрчим хүчний сүлжээний ачаалал нэмэгдэж буй энэ үед цахилгаан автомашиныг нөөц эх үүсвэр болгон ашиглах нь үр дүнтэй шийдэл байж болохыг уг мэдээлэлд онцолжээ.