Америкийн хип хоп, кантри стилийг хослуулсан дуучин Шабузи (Shaboozey) өөрийн цахим хуудсандаа шинэ дууны клипнийхээ хэсгээс танилцуулж, “Summer House” реалити шоуны од Сиара Миллертэй хамтран ажиллаж байгаагаа зарласан байна.

Шабузийн хувьд Америкт нэлээдгүй танигдсан, сүүлийн үед тренд болж буй кантри реп урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлч юм. Харин Сиара Миллер бол Америкийн Bravo телевизийн “Summer House” реалити шоуны од бөгөөд загвар өмсөгч мэргэжилтэй.

Тэрбээр Инстаграм хуудсандаа клипний богино хэмжээний тизер видеог нийтэлж, клип нь барууны хэв маягтай байх болно гэдгийг харуулсан. Шабузи мөн “Гэмт хэрэгтний ард түүнээс хоёр дахин аюултай ковбой бүсгүй бий” гэсэн тайлбар бичжээ.

Шабузийн “Cowgirl” дуу нь хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч, түүний фэнүүд клипний талаар маш их хүлээлттэй байгаагаа илэрхийлж байна. Сиара Миллерийн оролцоо нь клипийг улам сонирхолтой болгож, олон нийтийн анхаарлыг татаж байгаа бололтой.