Колумбийн алдарт дуучин Шакира Испанийн татварын албатай 2011 онд төлөх ёстой байсан орлогын татварын маргаанд ялалт байгуулсан тухай Rolling Stone сэтгүүл мэдээллээ. Испанийн Үндэсний Дээд Шүүх Шакира 2011 онд Испани улсад оршин суугчдын хувьд татвар төлөх доод хугацаа болох 183 хоногийг өнгөрүүлсэн гэдгийг татварын байгууллагууд нотолж чадаагүй гэж үзсэн байна.

Шакирагийн хууль ёсны төлөөлөгчид түүнийг татвараас зайлсхийсэн гэх ямар нэгэн хуурамч үйлдэл байгаагүй гэдгийг онцолж байгаа юм. Энэхүү шийдвэр нь дуучны хувьд том ялалт болж байгаа бөгөөд татварын маргаантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд түүний нэр хүндэд учирсан сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтой.

Сануулахад Шакира өмнө нь 2012-2014 оны хооронд татвараас зайлсхийсэн хэргээр мөн шалгагдаж байсан бөгөөд энэ хэрэг нь одоо ч шүүхийн шатанд үргэлжилж байгаа юм. Шакира нь дэлхий дахинд “Hips Don't Lie”, “Waka Waka (This Time for Africa)” зэрэг хит дуугаараа танигдсан, олон сая цомог борлуулсан, Грэммийн шагналт уран бүтээлч билээ.