Америкийн хөгжмийн ертөнцөд энэ долоо хоногт хэд хэдэн анхаарал татахуйц хууль эрх зүйн асуудал өрнөж байна. Billboard сэтгүүлийн мэдээлснээр, эдгээр асуудлууд нь татварын маргаанаас эхлээд Live Nation компанийн монополь байдлыг эсэргүүцсэн санал хүртэл өргөн хүрээг хамарч байгаа аж.
Колумб гаралтай дэлхийд алдартай дуучин Шакира (бүх дэлхий түүнийг мэднэ дээ) татварын асуудалтай тулгарч байгаа бөгөөд энэ нь гастроль аялан тоглолт хийдэг уран бүтээлчдийн хувьд анхаарах ёстой асуудал юм. Тодруулбал, уран бүтээлчид гадаадад тоглолт хийхдээ орлогын татвараа хэрхэн төлөх вэ гэдэг нь маргаан дагуулсаар байна.
Түүнчлэн, Live Nation болон Ticketmaster-ийн нэгдэл нь хөгжмийн салбарт хэтэрхий том нөлөө үзүүлж байна гэсэн шүүмжлэлтэй холбоотойгоор Live Nation компанийг хэсэгчлэн бутаргах тухай санал хүчтэй яригдаж байна. Энэ нь концертын тасалбарын үнэ өсөх, жижиг уран бүтээлчдийн боломж хумигдах зэрэг сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа юм. Live Nation нь Америкийн хамгийн том концертын зохион байгуулагч бөгөөд Ticketmaster нь тасалбар борлуулалтын хамгийн том компани билээ.
Эдгээрээс гадна Peanuts хүүхэлдэйн киноны хөгжмийн зохиогчийн эрхийн маргаан гээд хөгжмийн салбарын хууль эрх зүйн асуудал хэзээд дуусахгүй бололтой.