Дэлхийн алдарт дуучин Шакира болон Burna Boy нарын хамтран гаргасан "Dai Dai" дууны клипэнд гардаг Колумбын шигшээ багийн өмсгөлийг санагдуулам топ нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан билээ. Энэхүү хувцсыг загвар зохион бүтээгч бөгөөд хувцас загварын стилист Рене Олд урласан байна.

Billboard сэтгүүлээс тодруулдаг "Star Behind the Stars" буюу "Оддын ард ажилладаг одод" буланд энэ удаад Рене Олд онцлогджээ. Тэрээр Шакирагийн FIFA-гийн үеэр өмссөн, олны хүртээл болсон алдартай хувцаснууд хэрхэн бодит ажил хэрэг болсон талаарх сонирхолтой түүхийг хуваалцсан байна.

Рене Олд нь алдартнуудын тайзны болон клипний хувцас загвар дээр ажилладаг мэргэжилтэн бөгөөд түүний бүтээлүүд нь олон нийтийн сүлжээнд хүчтэй тархаж, олны анхаарлыг татдаг онцлогтой юм.