Францын зээлжих өртөг саяхан огцом нэмэгдэж, тус улсын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн зөрүү Германтай харьцуулахад евро бүсийн хямралаас хойш харагдаагүй түвшинд хүрсэн байна. Түүнчлэн улс төрийн мухардалд орсон энэ үед шинжээчид тайван байхыг уриалж, Франц улс өрийн хямралтай нүүр тулаагүй байгааг мэдэгдлээ. Гэхдээ ирээдүйд тодорхойгүй байдал хадгалагдсан хэвээр байгааг тэд анхааруулж байна.
Францын BNP Paribas банкны ахлах эдийн засагч Стефан Коллиак энэ талаар тайлбарлахдаа: "Товчхондоо бол үгүй, энэ бол өрийн хямрал биш" хэмээн онцолжээ.
Эдийн засагчийн тайлбарласнаар, Францын үр ашигт хүүгийн түвшин нь зах зээл дээр өсөж буй өгөөжөөс доогуур буюу 2 гаруй хувьтай байгаа нь одоогоор хямралын нөхцөл үүсээгүйг харуулж байна.