Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн домогт дуучин Элтон Жон өөрийн салах ёс гүйцэтгэх аялан тоглолтоо Мексикийн нийслэл Мехико хотод дуусгахаар болсон байна. Тэрээр уг аялан тоглолтоо гурван жилийн өмнө өндөрлөсөн хэдий ч Мексикт хийхээр төлөвлөж байсан тоглолтууд нь тухайн үед тохиолдсон Ковид цар тахлын улмаас цуцлагдаж байсан юм.

Элтон Жон нь тус хотод нийт гурван удаагийн тоглолт хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын хүндрэлээс үүдэн ийнхүү хойшлогдоод байжээ. Ийнхүү тэрээр өмнө нь цуцлагдсан тоглолтуудаа нөхөж хийснээр аялан тоглолтынхоо үйл ажиллагааг бүрэн дуусгах юм.