1993 онд дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл болсон “Юрийн галавын цэцэрлэг” (Jurassic Park) киноны од, жүжигчин Сэм Нилл 78 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл албан ёсоор мэдэгджээ.

Түүний гэр бүл Инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү харамсалтай мэдээг хуваалцсан байна. Тэдний мэдэгдэлд дурдсанаар, Сэм Нилл даваа гарагт, буюу долдугаар сарын 13-ны өдөр Австралийн Сидней хотод таалал төгсжээ.

Сэм Нилл нь уг алдарт кинонд палеонтологич, доктор Алан Грант-ын дүрийг бүтээж, дэлхий даяар танигдсан билээ.