Канадын Behaviour Interactive компанийн бүтээсэн "Dead by Daylight" (Үхсэн Өдрийн Гэр) хэмээх олон тоглогчийн аймшгийн тоглоом нь дэлхий даяар маш олон фэнтэй билээ. Тоглоомд нэг алуурчин дөрвөн амьд үлдэгчийг хөнөөх зорилготой бөгөөд энэ нь тоглогчдод маш их хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бэлэглэдэг.
Саяхан тус тоглоомын хөгжүүлэгчид тоглоомын шинэ бүлгийн талаарх зар тарааж эхэлсэн. Үүний хүрээнд тэд цахим орчинд ямар ч хөдөлгөөн байхгүй, хоосон байшингийн шууд дамжуулалтыг эхлүүлсэн байна. Энэхүү дамжуулалтыг үзэж буй хүмүүсийн тоо хэдэн арван мянгад хүрч, тэд ямар нэгэн үйл явдал болохыг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Зарим фэнүүд энэ нь тоглоомын шинэ алуурчны нууц байршил байж магадгүй гэж таамаглаж байгаа бол зарим нь зүгээр л хөгжүүлэгчдийн фэнүүдээ шоглож буй хэлбэр гэж үзэж байна. Юутай ч энэ нь "Dead by Daylight" тоглоомын фэнүүдийн дунд маш их шуугиан тариад байна. Тэдний тэвчээр хэр удаан үргэлжлэхийг харцгаая.