Өмнөд Солонгосын криптовалют арилжааны томоохон платформ болох Bithumb бирж ирээдүйн хөгжлийнхөө хүрээнд хөрөнгийн зах зээлд нэгдэх алхмаа эхлүүлжээ. Тус бирж 2028 онд хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) томоохон зорилтыг тавьсан байна.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Bithumb бирж 2027 онд урьдчилсан бүртгэлийн хяналтын хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан тус компани санхүүгийн үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, энэ онд багтаан олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад шилжихээр ажиллаж байна.
Bithumb нь Өмнөд Солонгосын зах зээлд тэргүүлэгч криптовалют арилжааны платформуудын нэг бөгөөд хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани болох нь тэдний цаашдын бизнесийн томоохон алхам болох юм.