NASA-гийн мэдээлснээр наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар сар Waning Gibbous буюу буурч буй бүрэн сарны үе шатанд байна. Энэ үед сарны гадаргуугийн 87 хувь нь харагдах боломжтой юм.
Сарны гадаргууг ажиглахын тулд заавал тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд энгийн нүдээр харахад Oceanus Procellarum, Kepler Crater, болон Mare Vaporum зэрэг газруудыг ялгаж харах боломжтой. Хэрэв танд дуран байгаа бол Alphonsus Crater, Mare Humorum, Mare Frigoris зэргийг илүү тод харах боломж бүрдэнэ. Харин телескоп ашиглавал Apollo 15 хөлгийн газардсан цэг, Rima Ariadaeus, Schiller Crater зэргийг илүү нарийвчлан харах боломжтой.
Сарны үе шатууд нь дэлхийг тойрох замдаа нар, дэлхий, сарны хоорондох өнцөг өөрчлөгддгөөс шалтгаалдаг. Сар ойролцоогоор 29.5 хоног тутамд найман үе шатыг дамжин өнгөрдөг байна. Дараагийн бүрэн сар наймдугаар сарын 28-нд тохиох юм.