NASA-гийн мэдээлснээр, энэ шөнө сар бүтэн болох үе рүүгээ улам ойртож, Waxing Gibbous буюу тэргэл сар болохын өмнөх үе шатанд үргэлжлэн шилжиж байна. Одоогоор сарны гадаргуугийн 68 хувь нь нарны гэрлээр гэрэлтэн харагдаж байгаа юм.
Энэ үед та ямар нэгэн тусгай хэрэгсэлгүйгээр сарны гадаргуу дээрх Mares Fecunditatis, Tranquillitatis болон Tycho тогоог энгийн нүдээр харах боломжтой. Хэрэв танд дуран байгаа бол Mare Nectaris, Alphonsus тогоо болон Альпийн нурууг илүү тод харах боломж нээгдэнэ. Түүнчлэн телескоп ашиглавал Apollo 11, 16, 17 хөлгүүдийн газардсан цэгүүдийг хүртэл ажиглах боломжтой юм.
Сар дэлхийг тойрохдоо ойролцоогоор 29.5 хоногийг зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд найман өөр үе шатыг дамждаг. Сарны дэлхийгээс харагдах хэсэг нь үргэлж ижил байдаг ч нарны гэрэл тусах өнцөг өөрчлөгддөг тул бидний харах дүр төрх нь нарийн хавирган сарнаас эхлээд бүтэн тэргэл сар хүртэл хувьсан өөрчлөгддөг байна.
Сарны дараагийн бүтэн тэргэл сар долдугаар сарын 29-нд тохиох төлөвтэй байна.