NASA-гийн мэдээлснээр, долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар сар Waxing Gibbous буюу тэргэл сар болохоос өмнөх үе шатандаа явж байна. Энэ үед сарны харагдах гадаргын 90 хувь нь гэрэлтсэн байх юм.

Тэргэл сар болоход хэдхэн хоног үлдээд байгаа бөгөөд дараагийн Тэргэл сар долдугаар сарын 29-нд тохиох ажээ. Өнөө шөнө ямар ч туслах хэрэгсэлгүйгээр Mares Fecunditatis, Serenitatis болон Tranquillitatis-ийг харах боломжтой. Хэрэв та дуран ашиглавал Альпийн нуруу, Архимед тогоо болон Гассенди тогоог илүү тод харах боломжтой болно. Харин телескоп ашиглавал эдгээрээс гадна Аполло 12-ын газардсан цэг, Шиллер тогоо болон Кавказын нурууг ажиглах боломжтой юм.

Сар дэлхийг тойрохдоо ойролцоогоор 29.5 хоногийг зарцуулдаг бөгөөд энэ хугацаанд найман өөр үе шатыг дамждаг байна. Сарны дэлхийгээс харагдах хэсэг өөрчлөгддөг нь нарны гэрэл сарны гадаргад хэрхэн тусч байгаатай холбоотой ажээ. Энэхүү сарын мөчлөг нь шинэ сараас эхлээд хавирган сар, хагас сар, тэргэл сар гэх мэтээр үргэлжилдэг байна.