Хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгийн чиглэлээр бичдэг Financial Samurai цахим хуудсанд нийтлэгдсэнээр, дотоод хяналтын цэгтэй (internal locus of control) буюу аливаа үр дүн өөрөөс нь шалтгаалдаг, гарч ирсэн асуудлыг өөрөө шийдэж чадна гэж итгэдэг хандлага нь хүнийг илүү аз жаргалтай, чинээлэг хөрөнгө оруулагч болгодог байна.
Эсрэгээрээ, гадаад хяналтын цэгтэй (external locus of control) байх нь амьдралыг гаднын хүчин зүйлс удирддаг гэх итгэл үнэмшил юм. Үүнд азын тэнгэр, эдийн засгийн нөхцөл байдал, удирдлага болон хэзээ ч уулзаж байгаагүй аль нэг компанийн гүйцэтгэх захирал (CEO) зэрэг гаднын хүчин зүйлсийг нэрлэжээ.
Бостон коллежийн судалгааны сэтгэл судлаач Питер Грэй (Peter Gray) энэхүү сэдвээр өөрийн байр суурь, үндэслэлийг дэвшүүлэн тайлбарласан байна.