Америкийн сагсан бөмбөгчин Анжел Риз Дрим багтай хийх тоглолтын өмнөх бэлтгэл ажил болон талбайд гарахын өмнөх мөчид олны анхаарлыг ихээхэн татаад байна.

Тэрээр дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн Шанель (Chanel) брэндийн хувцаслалтыг сонгосон нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж, спортын хүрээнийхний ярианы сэдэв болоод байна. Алдартай загварын ордон болох Шанель нь Францын тансаг зэрэглэлийн хувцас, гоёл чимэглэлийн брэнд гэдгээрээ олонд танигдсан билээ.

Анжел Риз ийнхүү Дрим багийн эсрэг тоглолт болохын өмнөхөн өөрийн өвөрмөц дүр төрхийг ийнхүү харууллаа.