АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон, Грек улсад суух элчин сайд Кимберли Гилфойлыг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардсан талаар Цагаан ордон мэдээллээ.
Цагаан ордны хэвлэлийн шинэ төлөөлөгч Кэти Захариа мягмар гарагт хийсэн анхны хэвлэлийн хурлынхаа үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, элчин сайд Кимберли Гилфойл нь Афин хотод томилогдон ажиллах хугацаандаа болон түүнээс өмнө зохисгүй, магадгүй хууль бус үйлдэл гаргасан гэх хэрэгт буруутгагдаж, хүчтэй шүүмжлэлд өртсөний дараа түүнд огцрох хүсэлт тавьжээ.
Одоогоор Гилфойл албан тушаалаасаа огцорсон эсэх нь бүрэн тодорхойгүй байна. Хэвлэлийн төлөөлөгч Кэти Захариа хэлэхдээ түүнийг "багийн хувьд гайхалтай гишүүн байсан" хэмээн онцолж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсжээ.