АНУ-ын зүгээс 20 хүртэлх хувийн татвар ногдуулах санал гаргасантай холбогдуулан Сингапур улс байр сууриа илэрхийлж, эсэргүүцлээ мэдэгдлээ.
Дональд Трампын засаг захиргаанаас авч буй ээлжит эдийн засгийн алхамд Сингапурын тал "маш их сэтгэл дундуур" байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Лхагва гарагт АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR) Сингапур болон бусад 13 худалдааны түншид ногдуулах боломжит татварын асуудлыг хөндсөн юм.
АНУ-ын явуулсан мөрдөн шалгалтын дүнд Сингапурын бодлого Вашингтоны эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Харин Сингапурын зүгээс USTR-ийн уг дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ.