АНУ-ын цэргийн хүчин Хормузын хоолой дахь олон улсын усан замын хөдөлгөөнийг хянах зорилгоор Ираны хөлөг онгоцнуудыг бүслэх ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү ажиллагаа мягмар гарагт эхлэх юм.
Өмнө нь Дональд Трамп Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтэд хураамж авах санаа дэвшүүлж байсан ч энэ удаад уг төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. Үүний оронд АНУ-ын тал Ираны хөлөг онгоцнуудыг бүслэх ажиллагаагаа үргэлжлүүлэх байр суурьтай байна.
Харин Ираны зүгээс олон улсын ач холбогдол бүхий энэхүү усан замын хяналтыг өөрийн гарт байлгах болно гэдгээ мэдэгдээд байна. Хормузын хоолой нь дэлхийн тээвэрлэлтийн хамгийн чухал цэгүүдийн нэг бөгөөд талуудын энэхүү байр суурь нь бүс нутаг дахь нөхцөл байдлыг улам бүр анхаарлын төвд оруулж байна.