АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Вашингтон хотноо болсон олон улсын хурал дээр терроризмтой тэмцэх АНУ-ын бодлогыг өөрчлөх талаар мэдэгдэл хийлээ. Тэрээр 60 гаруй орны албаны хүмүүсийн өмнө үг хэлэхдээ, АНУ цаашид “зүүний үзэлт терроризм”-д илүү анхаарал хандуулж, хүчин чармайлтаа энэ чиглэл рүү төвлөрүүлэхээ зарлав.
Рубиогийн үзэж байгаагаар, зүүний үзэлтнүүдийн хүчирхийлэл нь олон жилийн турш хангалттай анхаарал таталгүй орхигдож ирсэн байна. Тэрээр өөрийн илтгэлдээ исламын шашны хэт даврагчдын асуудлыг ч хөндөн ярьжээ.
Гэсэн хэдий ч энэхүү шинэ бодлого нь АНУ дотор улс төрийн маргаан дагуулаад байна. Ардчилсан намынхны зүгээс Трампын засаг захиргаа терроризмтой тэмцэх ажиллагааг улс төржүүлж байна хэмээн болгоомжилж байгаа юм. Тэд энэ өөрчлөлт нь бусад төрлийн хэт даврах үзлийн аюулаас анхаарлыг сарниулж, нөөцийг буруу чиглэлд зарцуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа ажээ.