Сансрын технологийн SpaceX компанийн тэргүүн Илон Маск Украины ашиглаж буй Starshield хиймэл дагуулын холбооны системд гарсан аливаа доголдлын хариуцлагыг компани нь биш, харин АНУ-ын Засгийн газар хүлээх ёстой хэмээн Лхагва гарагт мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ “Starshield системийг АНУ-ын Засгийн газар эзэмшиж, хянадаг. Хурд эсвэл ашиглалтын аливаа хязгаарлалтыг АНУ-ын зэвсэгт хүчин болон эцсийн дүндээ АНУ-ын Ерөнхийлөгч шийддэг” хэмээн дурдсан байна. Тэрээр энд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ыг хэлжээ.
Украин улс тулааны талбарт тус Starshield системээс ихээхэн хамааралтай байгаа бөгөөд Маск уг системийн талаар ийнхүү тодорхой ялгаа заагийг тайлбарласан байна.